"Торгоны зам" раллид оролцож буй уралдаанчид Туркээс Монгол руу гарчээ
Чихэнд чимэгтэй
2024-08-13
“Зүүн, Барууны нөхөрлөл, Торгоны зам ралли" 18 дахь удаагийн уралдааныг Турк улс зохион байгуулж байна. Уралдааны оролцогчид энэ сарын 4-нд Истанбул хотын Султанахмэт талбайд цуглан замдаа гарчээ. Тэд Туркийн үзэсгэлэнт газруудаар дайрч Иран, Туркменистан, Казахстан, Хятад, Монгол гэсэн маршрутаар 15 мянган км замыг туулж наймдугаар сарын 28-нд Монголд барианд орно. Ингэхдээ юуны түрүүнд Анкара хот ороод дараа нь Нэвсэхир мужийн агаарын бөмбөлгөөрөө алдартай Каппадокиаг үзээд тэндээс Кахраманмараш муж, дараа нь Адияамэн орж ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад байдаг 2000 жилийн настай аварга хөшөөг үзэж 2206 метр өндөр Нэмрут ууланд авирчээ. Раллид Турк, Итали, Герман, Австри, Молдавын 28 жолооч 12 автомашинтай оролцож байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.