images

Нисдэг тэргээр уснаас эрэн хайх, аврах ажиллагаа явуулдаг болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-13


   Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид анх удаа Хөвсгөл нууранд уснаас эрэн хайх, аврах сургалт дадлага хийлээ. Уг ажиллагааг Франц улсаас Монгол улсад суугаа иргэний хамгаалалтын асуудал хариуцсан төлөөлөгч, хошууч Кристоф Бауманн удирдан ЕС-145 С2 загварын МТ-1110, МТ-1112 дугаартай агаарын хөлгүүдээр нислэг үйлдсэн байна. Цаашид энэхүү дадлагыг Хөвсгөл нууранд жил бүр зохион байгуулахаар тогтжээ. Тус ангийн алба хаагчид 2021 оны дөрөвдүгээр сарын 22-нд анхны нислэгээ үйлдсэнээс хойш үер ус, ой хээрийн түймэр, цаг агаарын аюулт үзэгдлийн үед дуудлагаар ажиллаж, иргэдийн амь насыг авран хамгаалах олон арван удаагийн тусгай нислэг үйлджээ. Харин энэ удаагийн сургалт нь алба хаагчид цаашид нисдэг тэргээр уснаас эрэн хайх, аврах ажиллагаа явуулах суурь болж байна. 111 дүгээр анги нь Монгол, Франц улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд байгуулагдан, "Airbus EC-145 С-2" загварын гурван нисдэг тэрэг, бага оврын “Cabri G-2” нисдэг тэрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.