images

“Монголчуудын ноёрхол дахь Иран” ном гарчээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-08-13


   Францын шашны түүхч Дэнис Эйгл “Монголчуудын удирдлага дорх Иран: Перс дэх Ил хаант улсын захиргаа ба Персийн эрх мэдэлтнүүд” номоо өнгөрөгч долоодугаар сард АНУ-ын “Bloomsbury Publishing” хэвлэлийн газарт хэвлүүлжээ. Тэрбээр өмнө нь “Домог ба бодит байдлын хоорондох Монголын эзэнт гүрэн: Түүхийн антропологийн судалгаа” зэрэг арав гаруй ном хэвлүүлж байв. Түүний 256 хуудастай шинэ ном “Amazon” худалдааны платформ дээр 82 долларын үнэтэй байна. Тэрбээр уг номдоо монголчуудын ноёрхол Ираны түүхэн дэх хамгийн хар бараан үе биш гэдэг санааг нотлон бичсэн аж. Тэрбээр “Ислам шашин үл шүтэгчдийн захиргаанд хэдэн арван жил болсон ч Иран улс ислам шашинт орон хэвээр үлдсэн. Монголчууд тэдэнд шинэ шашин хүчээр тулгаагүй” гэжээ. Мөн Ил хаант улсын исламын болон Монголын хуулийн хосолсон шүүх, перс, монгол албатууд бүхий хосолсон захиргааны тогтолцооны тухай голчлон бичсэн байна. Судлаач исламын соёлыг монголчууд устгасан гэдэг өнгөц өнцөгийг нотолгоотойгоор няцааж исламын урлаг, уран барилгын архитектурыг хөхиүлэн дэмжиж, суралцсан гэжээ. Тэрбээр 2001 оны есдүгээр сараас хойш Францын Ойрх Дорнодын хүрээлэнгийн Араб, Дундад зуун, орчин үе судлалын тэнхимд ажиллаж байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.