images

Агаарын цэргийн хүчин 60 жилийн ойгоо тэмдэглэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-12


   Дэлхийн түүхэнд онгоц, нисэх хэрэгсэл боловсронгуй болж хөгжихийн хэрээр түүнийг цэрэг дайны зориулалтаар ашиглах болжээ. Тухайлбал, 1911 онд Итали, Туркийн дайны үеэр тагнуулын нислэг хийж, гар гранатыг онгоцноос хаясан нь цэргийн зорилготой анхны нислэг болж байв. Тэгвэл Монгол улсад 1964 онд улсыг агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах үүрэг бүхий анхны салбар нэгжүүдийг байгуулсан нь өдгөө 60 дахь жилтэйгээ золгож байна. 60 жилийн ойгоо тус салбарынхан энэ сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн хүрээнд БНМАУ-ын Батлан хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд, Ардын армийн жанжин штабын дарга асан, дэслэгч генерал Ч.Пүрэвдоржийн дурсгалд зориулсан хөшөөг босгож, баярын хурал зохион байгуулсан байна. Зэвсэгт хүчний агаарын цэрэг нь цэргийн нисэхийн болон агаарын довтолгооноос хамгаалах анги салбаруудтай. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд уг цэргийн хүчин нь Монгол улсын агаарын хил, орон зайн халдашгүй дархан байдалд хяналт тавих, хамгаалах үүргээ биелүүлж, эрх зүйн орчин, зэвсэглэл техникээ шинэчлэн сайжруулах, бие бүрэлдэхүүнийхээ мэдлэг чадварыг хөгжүүлэх, анги, салбаруудынхаа бэлтгэл, жигдрэлтийг хангах зэргээр үйл ажиллагаа явуулж ирсэн гэдгийг албаныхан онцолж байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.