images

Ахмадын шатрын ААШТ Тэрэлжид болж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-08-12


   Дэлхийн шатрын холбооны 100 жилийн ойг тохиолдуулан Ахмадын шатрын ААШТ энэ сарын 9-19-ний өдрүүдэд Тэрэлжид болж байна. Энэ тэмцээнд Монгол, Энэтхэг, Япон, Казахстан, Кувейт, Малайз, Шинэ Зеланд, Филиппин, Дэлхийн шатрын холбооны туг дор Оросын тамирчид оролцож байгаа юм. Тэд 50 болон 65-аас дээш насны ангилалд оюун ухаанаа сорьж байгаа ажээ. Тэмцээнд Монголоос 50-иас дээш насны ангилалд 38, 65-аас дээш насны ангилалд 43 тамирчин өрсөлдөж байна. Тэдний дотор "Олонлог" сургуулийн багш, улсын математикийн олимпиадын таван удаагийн аварга Б.Баяржаргал, "Хос мастер" шатрын сургалтын төвийг үүсгэн байгуулсан гэр бүлийн хоёр болох М.Баасанжав, Н.Энхсайхан, академич Р.Энхбат, Монголын шилдэг шатарчдыг бэлтгэсэн дасгалжуулагч П.Жигжидсүрэн нар оролцож байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.