images

Парис: Пара Олимпод Монголын 12 тамирчин өрсөлдөнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-12


  “Парис-2024” Паралимпын наадамд манай улсын 12 тамирчин байт харваа, жүдо, таэквондо, пауэрлифтинг, хөнгөн атлетик, усанд сэлэлт гэсэн зургаан төрлөөр оролцохоор болсон билээ. Манай тамирчид олон улсын 4000 гаруй тамирчинтай спортын 22 төрлөөр 549 медалийн төлөө өрсөлдөнө. Анх 1988 онд Сөүлд зохион байгуулагдсан Паралимпод монголчууд 2000 оны зуны Олимпоос эхлэн оролцож, хоёр алт, гурван хүрэл медаль хүртсэн түүхтэй. Энэ удаагийн наадамд манай улс усанд сэлэлтийн төрөлд анх удаа тамирчнаа оролцуулах гэж байна. Мөн хөнгөн атлетикийн төрөлд өнгөрсөн жил “Ханжөү-2022” Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Ц.Баттулга F-40 ангиллын бөөрөнцөг түлхэлтийн төрлөөр оролцох бол ОУХМ П.Энхманлай T-53 ангиллын тэргэнцэртэй гүйлтийн 100 м зайд уралдана. П.Энхманлай нь "Токио-2020" зуны Олимпод эх орноо төлөөлөн оролцож байв. Түүнчлэн манай улсаас гурав дахь Олимпдоо оролцох гэж буй тамирчин бол хүндийн өргөлтийн эрэгтэйчүүдийн 107 кг-ын жингийн дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж  буй Э.Содномпилжээ юм. Түүний хувьд өмнөх хоёр Олимпоос алт, хүрэл медаль хүртсэн бөгөөд ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгөн медальтай, Дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Ази тивийн хошой аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.