Практик буудлага: Карабины ДАШТ-ээс монголчууд зургаан медаль хүртлээ
Чихэнд чимэгтэй
2024-08-12
Дөрвөн жилд нэг удаа болдог практик буудлагын спортын карабины дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Финланд улсад энэ сарын 4-нд эхэлж, зургаан өдрийн турш үргэлжиллээ. Тус тэмцээнд манай улсын 16 тамирчин дөрвөн багт хуваагдан хоёр ангилалд өрсөлдөж гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл нийт зургаан медальтай тэмцээнээ өндөрлүүлэв. Монголын багийн зургаа дахь буюу хүрэл медалийг хагас автомат стандарт ангилалд эмэгтэйчүүд хүртэв. Тус ангилалд Монгол улс анх удаагаа медаль хүртэж байна. Мөн гар цэнэглэлттэй нээлттэй ангилалд багийн дүнгээр алтан медаль хүртсэн бөгөөд үүнээс өмнө монголчуудын эхний алт, мөнгө, хүрэл бүрэн багц медалийг өсвөрийн тамирчид болон хагас авто стандарт ангилалд өрсөлдсөн тамирчид хүртсэн байна. Таван тивийн 35 улсын 827 мэргэн бууч 30 дасгалд 500 гаруй сум буудаж өрсөлдсөн тус тэмцээнд Ази тивийн төлөөллөөс зөвхөн монголчууд медаль хүртсэн юм. Сонирхуулахад, ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцсон багт ТТХГ-ын алба хаагч М.Батмөнх, М.Энхбаяр, ШШГЕГ-ын алба хаагч О.Энхболд, С.Дашдэмбэрэл, ЦЕГ-ын алба хаагч О.Баттөгс нар багтаж явсан бөгөөд тэд бүгд спортын мастер цолтой.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.