Хятад: Монголын өсвөрийн хөлбөмбөгчид бүсийн аварга боллоо
Чихэнд чимэгтэй
2024-08-12
Хятадад зохион байгуулагдсан Үндэстний хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээнд манай улсын 12 хүртэлх насны баг тамирчид урилгаар оролцож аваргын цом хүртлээ. Тэд Монголын хөлбөмбөгийн холбооны дасгалжуулагч X.Цэнд-Аюуш, Б.Нармандах нараар удирдуулан нийт 14 тоглолтод оролцож, 77 гоол хийж, ердөө дөрвөн гоол алдсан байна. "All Little Competition" хэмээх уг тэмцээн нь Хятадын 80 хотод зэрэг болж, 2000 багийн 30000 тоглогчийг хамруулдаг бөгөөд монгол хүүхдүүдийн оролцсон төрөлд нийт 15 баг тойргийн системээр өрсөлджээ. Улмаар манай хүүхдүүд учраа таарсан баг болгоноо буулган авч, тэмцээний бүсийн аваргаар шалгарсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.