images

Парис: Монголын шигшээ багийн арын албанд хэн хэн ажиллаж байгаа вэ?

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-09


     Монголын Үндэсний Олимпын хорооноос Парист ажиллаж буй зарим шигшээ багийн бүрэлдэхүүний талаар мэдэгдэл гаргалаа. Манай улс Олимпоос өмнө буюу 2023 оны есдүгээр сард “Үндэсний шигшээ багийг дэмжих баг”-ийг спортын эмч, спортын сэтгэлзүйч, хоолзүйч зэрэг 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Тэд тэмцээн болон бэлтгэл сургуулилтын үеэр тогтмол ажилласаар ирсэн бөгөөд Олимпод оролцож буй Монголын шигшээ багийн ард хэн хэн ажиллаж байгааг МҮОХ өнөөдөр мэдээлсэн юм. Тухайлбал, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс эмч М.Булган, хөдөлгөөн засалч Ч.Туул нар ажиллаж байгаа аж. Харин боксын шигшээ багт Гавьяат эмч Ч.Насанбат, жүдогийн шигшээ багт хөдөлгөөн засалч М.Нишикидо нар багтан явжээ. Мөн "Үндэсний шигшээ багийг дэмжих баг"-ийг төлөөлөн Парис хотноо жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч асан Ч.Насантогтох, спортын сэтгүүлч Ж.Отгонцагаан, Б.Бат-Отгон нар ажиллаж байгаа гэнэ. Одоогоор албаны мандаттай зарим хүний нэрийг зарлаагүй байгаа бөгөөд тамирчидтайгаа цахимаар холбогдож зөвлөгөө мэдээллээ өгч байгаа хоол зүйч, сэтгэл зүйчид байгаа талаар хэвлэлүүд мэдээллээд байгаа юм. “Үндэсний шигшээ багийг дэмжих баг”-ийн дасгалжуулагчдыг Ч.Насантогтох, сэтгэл зүйчдийг Б.Золзаяа, хоол зүйчдийг С.Мөнхтуул ахалж байгаа аж.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.