Монгол эмэгтэй Их Британийн Засгийн газрын тэтгэлэг хүртэв
Чихэнд чимэгтэй
2024-08-09
Сайнтөрийн Цэрэндолгор хэмээх хуульч эмэгтэй Их Британийн Засгийн газрын Чевенингийн тэтгэлгээр "Queen Mary University of London"-д суралцахаар болжээ. Тэрбээр 2013-2018 оны хооронд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд эрхзүйч мэргэжлээр суралцжээ. 2021 оноос Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульчаар ажиллаж байна. Харин энэ удаа тэр оюуны өмчийн эрхзүйн чиглэлээр Их Британид магистрын зэргээ хамгаалах юм. Өдгөө 57 мянга гаруй гишүүнтэй Чевенингийн хөтөлбөрийг анх 1983 онд тухайн үеийн Их Британийн Гадаад хэргийн сайд Фрэнсис Пим олон улсын авьяаслаг оюутнуудад Их Британид боловсролоо дээшлүүлэх боломж олгохоор санаачилсан юм. Анхандаа гурван жилийн хугацаатай хэрэгжих байсан тус хөтөлбөр өдгөө 41 дэх жилдээ тасралтгүй үргэлжлэн, дэлхийн хамгийн нэр хүндтэй тэтгэлгүүдийн нэг болж, 160 гаруй улсын 57 мянга гаруй төгсөгч Чевенингийн тусламжтай Их Британид мастерын зэргээ хамгаалаад байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.