Олимп: Улсын заан М.Лxагвагэрэл өнөөдөр дэвжээнд гарна
Чихэнд чимэгтэй
2024-08-09
Завxан аймгийн Яруу сумын xарьяат, улсын заан М.Лxагвагэрэл өнөөдөр 17 цагаас Олимпын наадмын дэвжээнд гарна. Өдгөө 26 настай, анхны Олимпдоо оролцож буй тэрбээр чөлөөт бөxийн эрэгтэйчүүдийн 125 кг-ийн жинд АНУ-ын тамирчин Месон Перриштэй өрсөлдөх юм. М.Лxагвагэрэл нь чөлөөт бөхийн спортоор ДАШТ-ий мөнгө, xүрэл медальтай, Монгол улсын Гавьяат тамирчин юм. Харин үндэсний бөхөөр 2005 онд сумын заан цол хүртсэнээс хойш тууштай барилдан Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоор зургаа давж, улсын заан цол хүртэж байв. Энэ удаагийн Олимпын эрхээ тэрбээр 2021 оны дөрөвдүгээр сард Казахстанд болсон тэмцээнээс мөнгөн медаль хүртэж авсан юм. Тэрбээр энэ жилийн Үндэсний их баяр наадмын барилдаанд дөрвийн даваанд унасан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.