images

"Парис 2024": Б.Хулан тавдугаар байр эзэллээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-08-09


   Парисын зуны Олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Батхуягийн Хулан хүрэл медалийн төлөөх барилдаанд Хятадын Пан Чянь-Юйд ялагдаж шагналт тавдугаар байр эзэллээ. Тэрбээр эхний барилдаандаа Нигерийн бөхийг ялж шөвгийн наймд шалгараад дараагийн барилдаандаа Японы бөхөд хожигдсон. Улмаар Японы бөх Акари Фүжинами аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарсан тул дагах барилдаан хийж АНУ-ын Парриш Доминик Оливиаг ялж хүрэл медалийн төлөө барилдсан юм. Энэ жингийн аваргаар А.Фүжинами, мөнгөн медалийн эзнээр Эквадорын Лусиа Ямилэт, хүрэл медальтнаар Хойд Солонгосын Чой Хё-Гён, Хятадын Пан Чянь-Юй нар тодров. Манай тамирчин 2022 оны Белградын ДАШТ-ий мөнгөн медальтай.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.