images

Хотын захиргаа Яармагийн "Хангарди" ордон руу нүүлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-08


   Нийслэлийн Засаг даргын тамгын газар Яармаг дахь шинэ байрандаа төвхнөхөд бэлэн болжээ. Одоогоор Эрүүл мэндийн газар болон Байгаль орчны газар нүүж ирээгүй байгаа бөгөөд бусад бүх агентлаг Яармагт шилжиж ирсэн байна. Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн бөгөөд "Хотын төвийн түгжрэлийг Яармаг руу задлах, Яармагийн түгжрэлийг хоёр жилийн хугацаанд арилгана гэсэн том зорилтыг дэвшүүлсэн. Ирэх 2025 онд Яармагийн зургаан эгнээ бүхий замыг барьж байгуулах ажил эхэлнэ. Энэ ажил Дэлхийн банкны санхүүжилтээр хийгдэнэ" гэжээ. Энэхүү шийдвэрийг Засгийн газар анх 2016 онд Улаанбаатар хотын төвийн түгжрэлийг бууруулах зорилгоор гаргаж, найман жилийн дараа барилга байгууламжууд баригдаж дууссанаар НЗДТГ, түүний харьяа агентлагууд нүүж ирж байгаа нь энэ юм. 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.