Суварга хайрхан: Долоон бурхан одыг тахина
Чихэнд чимэгтэй
2024-08-08
2007 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгат болгосон Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байх Суварга хайрхан уулын их тахилга өчигдөр болсон билээ. Тэгвэл уул тахихаас гадна тэнгэрийг тайх ёслол энэ сарын 15-16-ны өдрүүдэд Цэнхэр сумын Тахидаг дэлд гэдэг газар болох гэж байна. Тахилгын ёслолд Төгсбаясгалант хийд, Зая гэгээнтний Гүшиг дацан, Эрдэнэ зая бандида, Гончигсүмлэн хийдийн лам нар ном айлдаж Долоон бурхан одыг тахих ёслол, үндэсний бөхийн барилдаан, урлагийн тоглолт болно. Далайн түвшнээс дээш 3117 метр өргөгдсөн тус уул нь хормойгоороо ой модоор хучигдсан, нүцгэн оройтой, уулын энгэр талдаа тунгалаг нууртай. Нутаг усныхан болон ойр орчмын хүмүүс энэ уулыг эртнээс тахин шүтэж, эрэгтэй хүн жил бүр ууланд гарч хийморио сэргээдэг уламжлал тогтжээ. Хангайн нуруунд Суварга хайрхан уулаас өндөр олон уул байх боловч Суварга хайрхан уул шиг олон хүн тахин шүтдэг, өвөрмөц тогтоцтой, олон гол эх авсан, олон нуруунд салбарласан уул ховор аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.