Тэйлор Свифт Вена хотод хийх тоглолтоо цуцалжээ
Анд нөхдийн мэдээ
2024-08-08
Дуучин Тэйлор Свифт Австрийн Вена хотод хийх гэж байсан "Era's Tour" аялан тоглолтоо цуцалжээ. Тэрбээр энэ пүрэвээс бямба гараг хүртэл "Эрнст Хаппел" цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийх ёстой байсан юм. Гэвч цагдаа нар өнгөрөгч лхагва гарагт Австрийн нийслэл орчимд халдлага үйлдэхээр төлөвлөсөн гэх хоёр иргэнийг олж тогтоон баривчилжээ. Иймээс тоглолтын зохион байгуулагчид “Халдагчид "Эрнст Хаппел" цэнгэлдэх хүрээлэнд халдлага үйлдэхээр төлөвлөж байсныг Засгийн газраас тогтоосон учраас үзэгчдийн аюулгүй байдлыг бодолцох хэрэгтэй" гээд бүх тасалбарын үнийг ажлын 10 хоногийн дотор буцааж олгоно гэж мэдэгджээ. Тус тоглолтыг зохион байгуулсан бол нэг өдрийн дотор цэнгэлдэх хүрээлэнд 65 мянга, гадна талбайд нь 22 мянган хүн цуглах байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.