images

“Тамгагүй төр” жүжгийг Монголд дахин тоглоно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-08-08


   Лондоны "Колизей" театрт тоглосон анхны монгол жүжиг болох "Тамгагүй төр"-ийг энэ сарын 18-ны өдрөөс эхлэн УДЭТ-д дахин тоглох гэж байна. Ингэхдээ Лондонд тавьсан шинэ хувилбараар тоглох аж. Гадаадад “Монгол хаан” гэдэг нэрээр тоглож буй тус жүжгийг ирэх аравдугаар сарын 17-ноос 11 дүгээр сарын 10 хүртэл дөрвөн долоо хоногийн турш 30 удаа Сингапурын “Marina Bay Sands” театрт тоглоно. Тиймээс наана нь Монголдоо дахин тоглохоор болсон нь энэ юм. Жүжгийн тасалбарын үнэ суудлаасаа хамааран 50-180 мянган төгрөг болжээ. “Тамгагүй төр” жүжгийг 2022 онд Монголд 151 удаа тайзнаа тоглосныг 75 мянган хүн үзэж, таван тэрбум төгрөгийн орлого олсон билээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.