Монголын баг Хиймэл оюун ухааны олон улсын олимпиадад оролцоно
Чихэнд чимэгтэй
2024-08-08
Монгол хүүхдүүд Болгарын Бургас хотноо наймдугаар сарын 9-15-ны өдрүүдэд болох Хиймэл оюун ухааны олон улсын олимпиадад оролцохоор болжээ. Тус олимпиад нь олон улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд сурагчид багаараа шинжлэх ухааны болон практик гэсэн хоёр төрөлд өрсөлдөнө. Тэмцээн хиймэл оюун ухааны байгалийн хэлний боловсруулалт NLP, машины сургалт МL, компьютерын хараа CV гэсэн гурван чиглэлээр явагдах юм байна. Монголын багийн ахлагчаар МУИС-ийн багш З.Цолмон ажиллах бол багийн бүрэлдэхүүнд Математикийн улсын олимпиадын хүрэл медальт Э.Тэнүүн, Мэдээлэл зүйн улсын олимпиадын мөнгөн медальт Ч.Ирмүүн, Мэдээлэл зүйн улсын олимпиадын хүрэл медальт Н.Батсүх, Т.Энгүүн нар багтжээ. Тэд өнөөдөр эх орноосоо мордоно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.