“Парис-2024”: Хүндийг өргөлтийн тэмцээнд Монголоос нэг шүүгч, нэг тамирчин оролцоно
Чихэнд чимэгтэй
2024-08-07
"Парис-2024" Олимпын наадмын хүндийг өргөлтийн тэмцээн өнөөдөр эхэлнэ. Манай улсаас хүндийг өргөлтийн спортоор ганцхан тамирчин оролцож байгаа нь Гавьяат тамирчин М.Анхцэцэг юм. Өнгөрсөн удаагийн "Токио-2020" Олимпод шагналт дөрөвдүгээр байранд шалгарч байсан дэлхийн аваргын хошой мөнгө, хүрэл медальт тэрбээр энэ удаа эмэгтэйчүүдийн 81 кг жинд өрсөлдөх бөгөөд энэ долоо хоногт Олимпын хотхонд ирж байрлажээ. Улмаар наймдугаар сарын 10-ны 22:00 цагаас эх орныхоо нэрийг гаргахын төлөө өрсөлдөх юм байна. Мөн түүнээс гадна Монголоос анх удаа Олимпын хүндийг өргөлтийн тэмцээнийг дэнслэхээр олон улсын I зэргийн шүүгч Л.Одгэрэл Парист очоод байгаа юм. Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд эмэгтэйчүүдээсээ анх удаа Олимпын наадамд шүүгчээр ажилласан Л.Одгэрэл нь тив, дэлхийн тэмцээнүүдийг 12 жил шүүсэн бөгөөд одоо Олимпын наадамд хоёр дахь удаагаа ажиллах гэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.