images

Монгол-Японы арьсаар бүтээл урлаачдын хамтарсан анхны үзэсгэлэн болно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-08-07


   Монгол, Японы арьсан урлагийн 40 уран бүтээлчийн хамтарсан анхдугаар үзэсгэлэн энэ сарын 15-нд "Монгол Арт" галерейд гарах гэж байна. Монголын арьсан урлагийн "Хүрэл буга" нийгэмлэгийн санаачилгаар тус үзэсгэлэнг Монгол дахь Японы Элчин сайдын яам тэргүүтэй байгууллагууд дэмжиж хоёр улсын найрамдалт харилцааны 50 жилийн ойд зориулан зохион байгуулах гэж байгаа юм. Үзэсгэлэнд Японоос 10 уран бүтээлч цоолбор, баримал болон шинэ технологи ашиглан дэвшилтэт аргаар хийсэн бүтээлээ авчран оролцох бол 30 монгол сийлбэр, зангилаа, баримал зэрэг арав гаруй аргаар урласан бүтээлээ толилуулах юм байна. Манай арьсан урлагийн уран бүтээлчид жил бүр Японд болдог үзэсгэлэн, арга хэмжээнд оролцдог тул энэ жил Монголд үзэсгэлэнгээ гаргаж байгаагүй япончуудыг урилгаар авчрах гэж байгаа нь энэ аж. Үзэсгэлэнд зөвхөн мэргэжлийн уран бүтээлчид оролцох бөгөөд янз бүрийн аргаар урласан 90 орчим бүтээлийг зургаа хоногийн хугацаанд олон нийтэд дэлгэн үзүүлнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.