Залуучуудын зуны Олимпын наадмыг Монголд зохион байгуулах хүсэлт гаргалаа
Чихэнд чимэгтэй
2024-08-07
Манай улс олон улсын Олимпын хорооноос зохион байгуулсан дугуй ширээний уулзалтад оролцож залуучуудын зуны Олимпын наадмыг Монголд зохион байгуулах хүсэлтээ илэрхийллээ. Уулзалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг нар оролцсон бөгөөд манайхаас гадна 10 гаруй улсын төлөөлөл ижил хүсэлт гаргажээ. Өнгөрсөн жил Энэтхэгийн Мумбай хотноо болсон ОУОХ-ны чуулганы үеэр 2030, 2034 оны Залуучуудын зуны Олимпын наадам, 2027 оны ОУОХ-ны чуулганыг Монголд зохион байгуулах хүсэлтэй байгаагаа манай улс илэрхийлсэн билээ. Залуучуудын зуны спортын V наадам 2026 оны аравдугаар сарын 31-нд Сенегалын нийслэл Дакар хотноо эхлэх бөгөөд 35 спортын 244 төрөлд 5000 гаруй тамирчин оролцоно. Ингэснээр Олимпын наадам анх удаа Африк тивд болох юм. Хамгийн анх 2010 онд Сингапур улсад болсон уг наадамд 15-18 настай өсвөрийн тамирчид оролцдогоороо онцлог.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.