"Парис-2024": Өдөрт 5000 хүн монгол соёлтой танилцаж байна
Чихэнд чимэгтэй
2024-08-07
Францын нийслэл Парис хотноо болж буй зуны XXXIII удаагийн Олимпын наадмын үеэр "La Villette" цэцэрлэгт хүрээлэнд монгол соёл, уламжлалаа танилцуулж байна. Манай улс Олимпын наадмын үеэр соёл уламжлал, урлаг, үндэсний хоол зэргээ жуулчдад таниулан сурталчлах зорилготой “House” төслийг хэрэгжүүлэх эрх авсан 15 улсын нэгээр анх удаа шалгарсан юм. Иймд “Mongolia house” нэрийн дор өдөр бүр 11 цагаас эхлээд үдшийн 22 цаг хүртэл нэгдсэн хөтөлбөрөө 6-7 удаа зохион байгуулж байгаа билээ. Үүний үр дүнд “Mongolia house”-ээр ажлын өдрүүдэд өдөртөө 3000-4000, амралтын өдрүүдэд 5000-6000 хүн зорин ирж байгааг холбогдох албаныхан мэдээлэв. Мөн үзэгчдийн дийлэнх нь Олимп үзэхээр Парист очсон гадны жуулчид гэнэ. Тэд Монголын үндэсний бөх, сур, шагайн харваа, уран бийрийн бичлэг, "Хөсөгтөн" хамтлагийн уран бүтээл, уран нугаралт, үндэсний бүжгийн үзүүлбэрүүд, бий биелгээг сонирхон үзэж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.