images

Өмнөд Солонгост ажилладаг монгол иргэдийн хөдөлмөрийн аюулгүй байдалд анхаарна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-08-07


   Монгол улсаас Өмнөд Солонгост суух Элчин сайдаар өнгөрөгч зургаадугаар сард томилогдсон С.Сүхболд тус улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны сайд И Жон Шигтэй уулзаж танилцжээ. Улмаар тус улсын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу ажилладаг монгол иргэдэд тулгамддаг асуудлыг хэлж үйлдвэрийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд анхаарч хамтран ажиллахыг хүссэн байна. Үүний хариуд тус улсад сурч, ажилладаг 50 мянга гаруй монгол иргэний хөдөлмөрийн аюулгүй байдалд анхаарахаа илэрхийлжээ. Мөн Элчин сайд "Улаанбаатар хотын метро" төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан "Dohwa Engineering" компанийн Тээврийн салбар хариуцсан захиралтай уулзаж гэрээнд заасан үүргээ хугацаанд нь чанартай биелүүлэхийг захиж, бүх талаар дэмжих ажиллахаа хэлэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.