images

Шинэ Хархорум хотын төлөвлөлтөд өрсөлдсөн монголчууд тусгай байранд шалгарчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-07


   Өвөрхангай аймгийн нутаг Орхоны хөндийд байгуулах "Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 54 улсын 428 баг бүртгүүлж, 76 баг оролцжээ. Үүнээс хоёрдугаар шатанд 18 улсын 36 бүтээл тэнцэж, өнгөрөгч сарын 25-31-ний өдрүүдэд олон нийтэд танилцуулан санал авсан байна. Энэ хугацаанд 12237 хүн цахимаар, 16083 хүн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн үеэр санал өгч, АНУ-ын Корнелийн их сургуулийн профессор, Өмнөд Солонгос, Герман, Польшийн хот төлөвлөгч, инженерүүд урилгаар ирж шүүжээ. Ингээд шүүгчдийн нэгдсэн дүнгээр тэргүүн байранд Хятадын хоёр баг, дэд байранд Индонез, гуравдугаар байранд Японы баг тус тус шалгарсан байна. Харин дөрөвдүгээр байранд NAP групп, Сөүлийн их сургууль, Монголын ШУТИС, Гюнгганы архитекторуудын хамтарсан баг, тавдугаарт Монгол, Франц, Германы хамтарсан баг, мөн Австрали улсын баг тус тус шалгарчээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.