Парис: Олимпоос хамгийн олон медаль авсан улсуудыг Америк, Хятад тэргүүлж байна
Анд нөхдийн мэдээ
2024-08-06
"Парис-2024" 33 дахь удаагийн зуны Олимпын наадмаас хамгийн олон медаль авсан орны хүснэгтийг АНУ, Хятад хоёр ээлжилж тэргүүлсээр байна. Ес дэх өдөр буюу өчигдрийн байдлаар сүүлийн таван өдөр медалийн хүснэгтийг тэргүүлж явсан БНХАУ-ын баг тамирчид нэг байр ухарч, АНУ медалийн тоогоор тэргүүлж эхэллээ. АНУ-ын тамирчид 19 алт, 27 мөнгө, 26 хүрэл нийт 72 медаль аваад байгаа бол Хятад улс 20 алт, 16 мөнгө, 12 хүрэл, нийт 48 медальтай удаалж байгаа юм. Харин наадмыг зохион байгуулагч эзэн орон болох Франц гуравдугаар байранд жагсаж буй. Манай улс 200 гаруй улсаас жүдо бөхийн төрлөөр хүртсэн нэг медальтай 51 дүгээр байранд жагсаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.