images

Боловсролын сайд П.Наранбаяр сурагчдын дүрэмт хувцсыг сонголттой болгох ажлыг эхлүүллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-06


    ХҮН намаас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшин сонгогдоод буй Боловсролын сайд П.Наранбаяр дүрэмт хувцсыг бага сургуулийн хэмжээнд поло цамц гэх мэтээр хямд төсөр сонголттой болгох, сургуулийн зөвлөл, захирлууд өөрсдөө сонгох боломжийг бий болгох зэргийг судалж, санал боловсруулах үүргийг алба хаагчдадаа энэ сарын 1-нд өгч байсан билээ. Тэгвэл өчигдрийн шуурхай хуралдаанаараа хэд хэдэн асуудлыг дэвшүүлж үүрэг болгосны нэг нь мөн дүрэмт хувцсыг поло цамц гэх мэт сонголттой болгох стандарт, материал, үнийн судалгааг хийх байвЭнэ санал санаачилгыг ХҮН намаас өнгөрсөн онд гаргаж байсан юмИнгэхдээ "Олон улсад 5-10 жил тутамд хүүхдийн биеийн индексийн судалгаа явуулж, эцэг, эхчүүд, сургуулийн удирдлага, хүүхдийн саналыг тусган шинэ стандарт тогтоодогЖишээ нь, пиджакны оронд ханцуйтай, ханцуйгүй поло цамцыг санал болгож байна. Энэ нь хүүхдийн биед тав тухтай, сунадаг материалтай, хичээлийн дараа ч өмсөх боломжтой. Манай улсын хувьд 2013 оноос ерөнхий боловсролын бүхий л сургууль нэгэн жигд дүрэмт хувцастай байх шийдвэр гарсан. Энэ шийдвэр нь хүүхдүүдийг гадуурхахгүй байх, жигд, тэгш, шударга сэтгэлгээг хүүхдэд суулгах зорилготой байсан. Гэвч энэ дүрэмт хувцас нь хүүхдийн эрүүл ахуй, биеийн хөгжилд муугаар нөлөөлж байна. Дөрвөн хүүхэдтэй өрх гэхэд хичээлийн жилд нэг сая төгрөгөөр дүрэмт хувцас худалдан авч байна. Мөн ганцхан ээлжийн хувцастай үүнийгээ угааж цэвэрлэх гээд олон асуудалтай. Тиймээс холбогдох яам байгууллагууд бидний саналыг харгалзан үзэж, эцэг, эх, ард иргэдэд сонголтыг өгөөсэй гэж хүсэж байна" гэж байв.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.