Монголд долоон сарын хугацаанд 430 мянга гаруй жуулчин ирэв
Чихэнд чимэгтэй
2024-08-06
Монголын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд энэ оны эхний долоон сард манай улс 436617 гадаадын жуулчин хүлээж авсан талаар мэдээллээ. Нийт жуулчны ихэнх нь Орос, Хятад, Өмнөд Солонгосынх бөгөөд он гарсаар 100700 хятад иргэн манай оронд аялсан нь өмнөх оныхоос хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Мөн жуулчдын 30 орчим хувь нь буюу 139 мянга нь өнгөрөгч сард иржээ. Учир нь, Үндэсний их баяр наадам болдог жилийн хамгийн тааламжтай цаг агаартай энэ үед жуулчин олноор ирдэг. Тиймээс долоодугаар сарын 2-нд гадаадын 5174 жуулчин хүлээн авсан нь нэг өдөрт хамгийн олон жуулчин ирсэн өдөр болсон юм. Манай улс 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласнаар өнгөрсөн жил түүхэндээ анх удаа 650 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум долларын орлого олсон билээ. Улмаар энэ жил уг амжилтаа ахиулж аялал жуулчлалын салбараас дахин нэг тэрбум доллар давсан орлого олохоор ажиллаж буй.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.