Хэнтий: Хоршоологчдын улсын зөвлөгөөн эхэллээ
Чихэнд чимэгтэй
2024-08-05
Хэнтий аймгийн Чингис хотноо өнөөдөр хөдөө аж ахуйн хоршоологчдын улсын зөвлөгөөн эхэллээ. Энэ сарын 7-ныг хүртэл үргэлжлэх тус зөвлөгөөнд 16 аймаг, нийслэлийн 300 гаруй хоршоологч оролцож байна. Хэнтий аймгийн засаг дарга Ц.Чогсомжав зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгон бэлтгэж экспортод гаргах, нэмүү өртөг шингээн үйлдвэрлэхэд хамтын хөдөлмөрийн дээд хэлбэр болох хоршоо чухал үүрэгтэй. Аймгийн улсын бүртгэлийн байгууллагад 2024 онд 369 хоршоо шинээр бүртгүүлсэн нь хоршоолж ажиллах малчид, иргэдийн бүтээлч хамтын ажиллагаа идэвхжиж байгаагийн илрэл юм” гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.