images

Нийслэлд энэ жил 27 шинэ сургууль барина

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-05


   2024-2025 оны хичээлийн жилд нийслэлд 27 сургууль, 48 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулахаар улс, нийслэлийн төсөвт хөрөнгө оруулалтыг нь тусгажээ. Энэ талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин өнөөдрийн Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа. Энэ оны наймдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод долоон цэцэрлэг, дөрвөн сургууль шинээр ашиглалтад ороод байна. Цэцэрлэгийн цахим бүртгэлийг энэ сарын 1-нээс эхлүүлснээр өнөөдрийн байдлаар 68 мянган хүүхэд бүртгүүлээд байгаа юм. Харин ЕБС-ийн нэгдүгээр ангийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхлэх бөгөөд 38398 хүүхэд элсэнэ. Мөн төрийн болон хувийн нийт 265 сургуулийн автобусыг үйлчилгээнд явуулахаар төлөвлөжээ.   

    

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.