images

Шатрын ДАШТ: Монголын баг 9 дүгээрт

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-05


   Казахстаны Астана хотноо энэ сарын 1-6-ны өдрүүдэд зохиогдож буй шатрын блиц болон рапидын багийн ДАШТ-д 39 орон өрсөлдөж байгаа билээ. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн анх удаагаа оролцож буй манай шатарчид тэмцээний найман тойргийн туршид боломжит 16 онооноос 10 оноо цуглуулснаар eсдүгээр байранд явж байна. Үүнээс С.Билгүүн 4, М.Амилал 4.5, Ү.Агьбилэг 5, С.Чингүүн 5.5, Б.Мөнгөнзул 5, А.Эрхэмбаяр 6.5 оноог тус тус багтаа авчирчээ. Сонирхуулахад, манай баг тав, долоодугаар тойрогт Казахстаны хоёр багийг хожсон бол зургаадугаар тойрогт дэлхийн номер нэг шатарчин Магнус Карлсен ахлагчтай шилдгүүдээс бүрдсэн "WR Chess" багтай оноолт тааран тогложээ. Манай тамирчдаас их мастер С.Билгүүн М.Карлсентай өрсөлдөж, олон улсын мастер М.Амилал Польшийн тамирчин Ян Кристоф Дудатай эн тэнцүү өрсөлдсөн байна. Түүнчлэн өсвөрийн шатарчин Б.Мөнгөнзул эмэгтэйчүүдийн дэлхийн аварга, Хятадын их мастер Хоу И Фаньтай, Ү.Агьбилэг Энэтхэгийн Рамешбабу Прагнандаатай, С.Чингүүн Германы их мастер Винсэнт Каймертай тус тус таарч тогложээ. Манай баг мөн наймдугаар тойрогт Дэлхийн шатрын холбооны удирдлагын багтай таарч хожсон байна. Өнөөдөр, маргааш явагдах финалын дөрвөн тойргийн тоглолтод Монголын баг оролцоно.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.