images

Сүмо: Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Сэйхакүхо Ө.Дэмиджамц нар түрүүллээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-07-29


   Японы мэргэжлийн сүмо бөхийн зуны башёд их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүллээ. Ингэснээр тэр Эзэн хааны цомыг арав дахь удаагаа хүртэх зорилгоо биелүүлж, долоодугаар сарын башёд анх удаагаа ялав. Тэрбээр энэ башёд эхний 10 барилдаандаа дараалан ялж, 11 дэх барилдаандаа Оносатод унаж, 12, 13 дахь тулаандаа давж, сүүлийн хоёр барилдаандаа Таканошо, Котозакүрад өвдөг шороодсон юм. Мөн жонидан зиндааны 25 дугаарт эрэмбэлэгдэж буй Сэйхакүхо буюу Г.Өсөхбаяр аваргын хүү Ө.Дэмиджамц огт өвдөг шороодолгүй долоо даван түрүүлэв. Тэрбээр энэ оны тавдугаар сард хамгийн доод зиндаа болох жонокүчид анх удаа барилдаж зургаа давснаар Нагоя башёд зиндаа ахиж түрүүлээд байгаа нь энэ юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.