images

Баянхонгор: Ламын гэгээний даншиг наадамд улсын начин Э.Батмагнай түрүүллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-07-29


   Ламын гэгээн Лувсанданзанжанцаны 385 жилийн ойн баярыг Баянхонгор аймагт энэ сарын 27-28-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн хүрээнд Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнд бат оршил өргөх ёслол, шашин соёлын баяр "Хангайн бүсийн хурд" наадам болж, улс аймгийн цолтой 128 бөх барилдав. Улмаар бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат улсын начин Э.Батмагнай түрүүлж, улсын харцага Н.Золбоо үзүүрлэн, улсын начин Б.Эрдэнэхүү, аймгийн арслан Д.Бямбасүрэн нар шөвгөрчээ. Улсын начин Э.Батмагнай энэ жил Баянхонгор аймгийн Баацагаан, Жинст сумын 100 жилд түрүүлсэн юм. Монголын шашин төрийн нэрт зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, бурхны шашны гурван зулын нэг Ламын гэгээн Лувсанданзанжанцан мэндэлсний 385 жилийн ойн даншиг наадмыг анх 1999 онд зохион байгуулж, улмаар 2009, 2014, 2019 онд тэмдэглэсэн түүхтэй. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.