Олимп: Монголын чөлөөт бөхчүүд өнөө өглөө Парисыг зорилоо
Чихэнд чимэгтэй
2024-07-29
"Парис-2024" зуны Олимпын наадамд оролцох Монголын чөлөөт бөхийн шигшээ баг өнөө өглөө Парисыг зорилоо. Баг тамирчид зургаадугаар сарын 20-ноос долоодугаар сарын 27-нийг хүртэл эх орондоо бэлтгэл хангасан юм. Тэднийг холбооны удирдлагууд өчигдөр үдэн гаргаж, албан ёсны хамтрагч “Nike” брэндийн хамт олон Олимпод оролцох чөлөөт бөхийн тамирчдад зориулан гаргасан иж бүрэн хувцас хэрэгслийг гардуулжээ. Мөн хамтран ажиллагч “Талын Монгол”, “Моринага Монголиа” брэндүүд бүтээгдэхүүнээ бэлэглэж, спортын “Катана” брэнд жин хасах хувцас бэлэглэсэн байна. Монголын багийг ахлах дасгалжуулагч Э.Ням-Очир ахалж явна. Түүнчлэн баг бүрэлдэхүүнд Олимпын эрхээ авсан есөн тамирчин, 11 дасгалжуулагч, таван бэлтгэл хангагч, эмч, туслах багийн гишүүд, сэтгэл зүйч эмч зэрэг 30 гаруй хүн багтав. Парисын Олимпын чөлөөт бөхийн тэмцээн ирэх сарын 5-11-ний өдрүүдэд болно. Манай тамирчид долоо хоногийн өмнө Парист очиж тамирчдын хотхонд байрлаад бэлтгэлээ үргэлжлүүлэх юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.