images

Гадаадын 10000 иргэнд Монголд оршин суух зөвшөөрөл олгожээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-07-22


   Гадаадийн иргэн, харьяатын газраас энэ оны эхний хагас жилд 26659 гадаад иргэнд визийн зөвшөөрөл, 5052 иргэнд виз, 63 улсын 38291 иргэнд цахим виз олгожээ. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 10234 гадаад иргэнд Монголд оршин суух зөвшөөрөл олгосон байна. Энэ статистик нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад өссөн үзүүлэлт бол оршин суух зөвшөөрөл олгох тоо 5.1 хувиар буурчээ. Түүнчлэн хууль зөрчсөн 21 улсын 234 гадаад иргэнийг Монгол улсаас албадан гаргасан байна. Харин Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, одоогоор манай улсад 102 улсын 15 мянган гадаад иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа аж.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.