images

Монгол хүүхдүүд олон улсын математикийн олимпиадаас зургаан медальтай ирнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-07-22


   Их Британийн Батт хотноо болсон олон улсын математикийн 65 дугаар олимпиадын дүн гарлаа. Тус олимпиадад дэлхийн 110 орны 600 гаруй сурагч хоёр өдрийн турш зургаан бодлогыг 9 цагийн турш бодож өрсөлджээ. Тэгвэл олимпиадад эх орноо төлөөлөн оролцсон монгол хүүхдүүд нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн талаар Монголын математикийн олимпиадын хорооноос мэдээллээ. Тодруулбал, багийн бүрэлдэхүүнд багтсан бүх хүүхдүүд шагналт байранд шалгарсан бөгөөд “Сант” сургуулийн 12 дугаар сурагч Д.Энэрэлт алтан медаль, “Эрхэт-Эрдэм” сургуулийн 10 дугаар сурагч Т.Билгүүнгэрэл, 11 дүгээр сургуулийн 12 дугаар сурагч О.Тэнгис нар мөнгөн медаль хүртжээ. Түүнчлэн 11 дүгээр  сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Билгүтэй, “Сант” сургуулийн 10 дугаар ангийн сурагч С.Манлай, 11 дүгээр сургуулийн 12 дугаар сурагч Хавалболот Нурсолтан нар тус тус хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Ингэснээр манай улсын баг 142 оноогоор 13 дугаар байр эзлэв. Сонирхуулахад, Монголын математикч хүүхдүүд сүүлийн таван жилд олон улсын олимпиадаас 20 гаруй медаль хүртээд байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.