Өмнөд Солонгост болсон уралдаанд монгол бүжигчин түрүүллээ
Чихэнд чимэгтэй
2024-07-19
Өмнөд Солонгосын нийслэлд болсон Олон улсын мэргэжлийн бүжигчдийн уралдааны ардын бүжгийн төрөлд монгол бүжигчин А.Түвшинбаяр тэргүүн байр эзэллээ. А.Түвшинбаяр нь Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин бөгөөд Азийн А зэрэглэлийн энэхүү тэмцээнд Хятад, Өмнөд Солонгос, Японы өндөр зэрэглэлийн бүжигчидтэй өрсөлдөн 98 оноо авч түрүүлсэн байна. Тэрбээр Улаанбаатарт саяхан тоглогдсон "Тэнгэрийн хутагт" бүжгэн жүжигт Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн дүрийг бүтээснээс гадна өмнө нь "Их хатдын туульс" бүжгэн жүжгийн Бөртэ чоно, "Нарны домог" бүжгэн жүжгийн баатрын дүрд тоглож байсан юм. Энэ удаагийн уралдаанд А.Түвшинбаяраас гадна “Улаанбаатар” чуулгын гоцлол бүжигчин П.Энхтогтох контемпорари бүжгийн төрөлд оролцож финалд шалгарсан бол “Түмэн эх” чуулгын залуу бүжигчин шүүгчдийн нэрэмжит шагнал хүртжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.