"Next": Хамгийн том төрийн далбааг урлаж Гиннесийн номд бүртгүүлнэ
Чихэнд чимэгтэй
2024-07-19
“Next” групп төрийн далбаагаараа хүндэтгэн бахархах сэдлийг түгээх, улмаар олон улсад сурталчлан таниулах зорилго тавин “Мину Монголын далбаа” нөлөөллийн аян эхлүүллээ. Аяны хүрээнд Монгол улсын төрийн далбааг 4050 м.кв хэмжээтэй урлаж уулан дээр дэлгэн Гиннесийн амжилтыг шинэчлэхээр бэлдэж байна. Одоогоор Индонез улс 3431.25 м.кв хэмжээтэй далбаа бүтээж дэлгэсэн амжилтаар Гиннесийн номд бичигдсэн байгаа аж. "Next" групп төрийн далбааг томоор бүтээхийн тулд хандив цуглуулж байна. Ингэхдээ хүмүүс цахимаар эсвэл салбар дээр очиж 10 мянган төгрөгийн хандив өгвөл 100 мянган төгрөгийн эрхийн бичиг, талархлын хамт өгч байгаа аж. Түүнчлэн "Мину Монголын далбаа" аяныхаа хүрээнд тус компанийн салбар дэлгүүр дээр очиж монгол бичгээр нэрээ бичсэн иргэдэд 50 мянган төгрөгийн эрхийн бичиг бэлэглэж байна. Үүнээс гадна төрийн далбаа, үндэсний бичгээ сурталчлах бүтээлч контент хийж цахим сүлжээндээ оруулахыг олон нийтэд уриалжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.