Снүүкер бильярдын ДАШТ Монголд болно
Чихэнд чимэгтэй
2024-07-18
Снүүкер бильярдын 2024 оны ДАШТ ирэх есдүгээр сарын 16-28-нд Монгол улсад болно. Тус тэмцээнийг угтан өнгөрөгч тавдугаар сард УАШТ зохион байгуулж, дөрвөн ангилалд эхний 16 байрын эзнийг шалгаруулсан билээ. Үүнээс эрэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Э.Тэмүүжин, ОУХМ эмэгтэйчүүдийн ангилалд Б.Нарантуяа, мастерс ангилалд ОУХМ Н.Баатархүү, жуниор ангилалд Ж.Энхбаатар нар түрүүлж ДАШТ-д оролцох эрхээ авсан юм. Өнгөрсөн жилийн ДАШТ Катарын нийслэл Доха хотод болоход монгол тамирчин Б.Нарантуяа хүрэл медаль хүртсэн. Тэрбээр 2022 оны ААШТ-ээс анхны хүрэл медалийг эх орондоо авчирсан тамирчин юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.