Шинэ Засгийн газар цаашид дэд сайдгүй ажиллана
Чихэнд чимэгтэй
2024-07-18
Шинэ Засгийн газар 22 сайд, 16 яамтай ажиллахаар бүтэц, бүрэлдэхүүнээ баталж, байгуулсан билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн удаа УИХ-ын чуулганы хуралдаанд хуулийн төслийг танилцуулах үеэрээ “Одоогийн 16 яамыг хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ энэ бүтцэд дэд сайдуудын асуудлыг оруулж ирээгүй. Яагаад гэвэл сонгодог парламентын нийтлэг жишигт дэд сайд гэдэг албан тушаалаас илүү парламентын гишүүн, төрийн нарийн бичгийн дарга гэж байдаг. Олон нийтийн санал асуулгаар одоо байгаа бүтцийг хадгалах хэрэгтэй гэж үзвэл Засгийн газрын бүтцэд оруулж ирж болно. Сонгодог парламентын засаглал руу ойртох нь зөв гэж үзвэл Ерөнхий сайдын хувиар шийдвэр гаргахад бэлэн байна. Тиймээс энэ удаагийн бүтцэд дэд сайдуудын асуудлыг тусад нь оруулсан" гэж байсан юм. Тэгвэл өчигдрийн хуралдаанаар 16 яамд харьяалагдах дэд сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргажээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Уянга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг нар УИХ-ын гишүүн болсноор дэд сайдын ажлаа хүлээлгэн өгсөн бол бусад 13 сайдыг тушаал эцэслэгдвэл ажлаас нь чөлөөлөх ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.