images

Шувуутай төстэй үлэг гүрвэлийн олдворыг Монголын нутгаас илрүүлжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-07-18


  Өмнөговь аймгийн Хэрмэн цаваас шувуутай төстэй үлэг гүрвэлийн олдвор олджээ. Тодруулбал, Монгол, Солонгосын судалгааны багийнхан троодонтид үлэг гүрвэлийн төрөл зүйлд хамаарах үлэг гүрвэлийн зүүн хойд мөч, хэсэг яс олсон байна. Анх 2008 онд эндээс бараг бүтнээрээ шахуу чулуужсан үлэг гүрвэлийн яс олдож байжээ. Энэ нь усны шувуутай төстэй биеийн бүтэцтэй бөгөөд "Натовенатор полидонтус" буюу "Олон шүдтэй усны анчин" хэмээх нэртэй аж. “Харенадрако прима” хэмээх энэ удаагийн олдвор нь одоогоос 72-71 сая жилийн өмнө Цэрдийн галавын сүүл үед Монгол нутагт амьдарч байжээ. Сөүлийн үндэсний их сургуулийн палеонтологич И Сүнжин тэргүүтэй судлаачид "Троодонтид бол урт хойд мөчүүд тэгш хэмтэй бус, шувуутай төстэй олон шинж чанарыг агуулсан. “Харенадрако прима” нь ойролцоогоор (3.3 фут) буюу нэг метр урттай жижигхэн амьтан. Мөн хөнгөн жинтэй учир авхаалж самбаатай байх магадлалтай орчиндоо дасан зохицох нь өндөр" гэжээ. Эрдэмтэд энэхүү судалгааны бүтээлээ “Journal of Vertebrate Paleontology” сэтгүүлд энэ сарын 15-нд цахимаар нийтлүүлсэн байна.

 

    

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.