images

Төрийн албаны тусгай шалгалт маргааш эхэлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-07-17


  Нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрын захиалгаар төрийн жинхэнэ албаны 10 сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг маргаашнаас эхлэн зохион байгуулна. Уг шалгалтыг зохион байгуулах хүсэлтийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлэн баталгаажуулж, өнгөрөгч сарын 24-нөөс энэ сарын 8-ны өдрийг хүртэл иргэдийг бүртгэсэн байна. Тэгвэл найман сул орон тоонд шалгалт өгөхөөр 13 иргэн бүртгүүлжээ. Улмаар Төрийн албаны зөвлөлийн холбогдох комисс өнөөдөр хуралдаж, 10 иргэний бүртгэлийг баталгаажуулсан байна. Бүртгэл нь баталгаажсан иргэд маргааш Яармаг дахь Нутгийн захиргааны цогцолборт тусгай шалгалт өгнө. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.