Өмнөговь: "Хиймэл оюун ухаан"-аар суралцах нэг оюутанд тэтгэлэг олгоно
Чихэнд чимэгтэй
2024-07-17
Өмнөговь аймаг оюутнуудынхаа дунд 2024-2025 оны хичээлийн жилд зургаан салбарын 64 мэргэжлээр тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа. “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй уг тэтгэлэгт хамрагдсан оюутан залуус сургуулиа төгсөөд орон нутагтаа ирж ажиллах болзолтой. Сурагчдад тавигдах шаардлага ЭЕШ-ын оноо 550-аас дээш бол оюутны сургалтын голч дүн 3.0-аас дээш байх юм. Түүнчлэн малчин өрхийн хүүхэд малын их эмч, мал зүйч мэргэжлээр суралцах бол онооны үзүүлэлт хамаарахгүй гэнэ. Мөн онцлоход, хиймэл оюун ухааны мэргэжил эзэмших нэг оюутанд тэтгэлэг олгохоор болжээ. Дэлгэрэнгүйг энд дарж авна уу.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.