images

Монгол банк: 100 жилийн ойдоо зориулж 5000 төгрөгийн дэвсгэрт гүйлгээнд гаргалаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-07-17


   Монголбанкнаас банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 100 жилийн ойд зориулан дурсгалын 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг цөөн тоогоор үйлдвэрлэж гүйлгээнд гаргалаа. Энэхүү 5000 төгрөгийн дэвсгэртийг УИХ-аар баталсан загвар, тодорхойлолтын дагуу бүтээхээс гадна шинэ технологи хамгаалалтын элементүүдийг шингээжээ. Дэвсгэртийн нүүрэн талд хэт ягаан туяаны гэрэлд гурван өнгөөр тодорч харагдах соёмбо, гурван хэмжээст өнгө нь хувирч солонгорон харагдах 100 жилийн ойн лого болон баруун доод хэсэгт морьтон баатар, баруун, зүүн ирмэгт харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан зургаан ширхэг товгор таних тэмдгүүдийг шинээр байршуулсан байна. Мөн дэвсгэртийн ар талд тасалдаж харагдах хөдөлгөөнт микро оптик туузтай болжээ. Түүхэн ой, үйл явдалд зориулан дурсгалын мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах нь дэлхийн улс орнуудад түгээмэл байдаг аж. Манай улс өмнө нь буюу 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого бүхий дурсгалын 10000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг цөөн тоогоор үйлдвэрлэн гаргаж байжээ. 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.