images

“Торгоны зам залуучуудын нүдээр” гэрэл зургийн уралдаан зарлагдлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-07-17


   ЮНЕСКО-гоос "Торгоны зам" хөтөлбөрийн хүрээнд 14-25 насны залуучуудад зориулан жил бүр зохион байгуулдаг “Торгоны зам залуучуудын нүдээр” олон улсын гэрэл зургийн уралдаан энэ жил “Амьдралын тэмдэглэлт өдрүүд” гэсэн сэдвийн хүрээнд зарлагдлаа. 14-17 нас, 18-25 нас гэсэн хоёр ангилалд явагдах уг уралдаанд оролцогчид наймдугаар сарын 5-ны өдрийн дотор материалаа ЮНЕСКО-гийн цахим хуудсанд нь хандан илгээх ажээ. Уралдаанд ирүүлэх гэрэл зурагт торгоны зам дагуух соёл, өв, уламжлалыг илэрхийлсэн, өндөр нягтралтай, том хэмжээтэй, тодорхой тайлбартай, оюуны өмчийг зөрчөөгүй зэрэг шаардлагыг тавьж байгаа юм. Тэргүүн байранд шалгарсан оролцогч мэргэжлийн дижитал камер, дэд байранд хагас мэргэжлийн дижитал камер, гутгаар байранд дижитал камер зэрэг шагналын эзэн болно. Сонирхуулахад, ЮНЕСКО-гоос зарласан уг уралдаанд өнгөрсөн жил дэлхийн 100 гаруй улсаас нийт 6700 оролцогчийн бүтээл ирснээс Баян-Өлгий аймгийн харьяат Х.Ахжолын бүтээл 14-17 насны ангилалд гуравдугаар байр эзэлсэн юм.

Гэрэл зургийг: Х.Ахжол

ЮНЕСКО-гоос зарласан уралдаанд III байр эзэлсэн зураг

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.