2026 оны Өвлийн Олимпод оролцох монгол тамирчдыг Ч.Номин ахална
Чихэнд чимэгтэй
2024-07-16
Монголын үндэсний Олимпын хорооны гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Парис-2024" Олимпын наадмын мэдээлэл, баг тамирчдын зохион байгуулалтын талаар хэлэлцжээ. Энэ үеэрээ Азийн Өвлийн IX наадмын Монголын багийн ахлагчаар Сангийн сайд Б.Жавхланг сонгосон бол “Милан Кортина 2026” өвлийн XXV Олимпод оролцох Монголын багийн ахлагчаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинг томиллоо. Азийн Өвлийн IX наадам ирэх оны хоёрдугаар сарын 7-14-ны өдрүүдэд Хятадын Харбин хотноо болох бол өвлийн XXV Олимп 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болох юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.