images

“Торгоны зам”: Монголын хоёр уралдаанч амжилттай барианд орлоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-07-16


   Дэлхийд II эрэмбэлэгддэг “Торгоны зам” олон улсын авто ралли уралдаанд Монгол улсаа төлөөлөн Г.Галманах, П.Мөрөн нар оролцлоо. Г.Галманах хоёр өдөр дараалан топ III байранд уралдаж, шилдгээр шалгарчээ. Тэрбээр “11 өдрийн турш машин техникээр давж болох бүх бартаа саадыг давж 6000 км туулаад ирлээ. 2021 онд найзыгаа энэ уралдаанд оролцоход нь үдэж өгсөн бол одоо гурван жилийн дараа найзтайгаа хамт уралдаж, амжилттай барианд орсондоо баяртай байна” гэж ярилаа. Харин П.Мөрөн “2024 оны “Торгоны зам” уралдааны 5500 км замыг 11 хоногийн хугацаанд дуусгалаа. Мотоциклын ангилалд Монгол, Оросын нийт хоёр тамирчин өрсөлдсөөр барианд орж ирлээ. Би тав дахь өдөр хүртэл тэргүүлж явсан боловч голд живж цаг алдав. Тэр цагаа нөхөх гэж явсаар өрсөлдөгчөөсөө 15 минутын зайтай барианд орж, хоёрдугаар байранд шалгарлаа” гэлээ. П.Мөрөн нь зургаан улсын тамирчидтай өрсөлдөж, есөн шатанд түрүүлсэн амжилттай тэмцээнээ дуусгасан байна. Уг уралдаанд нийт гадаадын 1000 гаруй тамирчид, 350-400 гаруй техник хэрэгсэл оролцож, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор болон Дундговь аймгын газар нутгаар дамжих уралджээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.