images

Олон улсын морин хуурчид Өмнөговьд наадамлана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-07-16


   Морин хуурын олон улсын VII наадам өнөөдөр 16 цагт Өмнөговь аймгийн Даланзадгад суманд эхлэх гэж байна. Энэ сарын 22-ныг хүртэл үргэлжлэх тус наадмын нээлтэд Монгол улсын Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бөгөөд Өмнөговь аймгийн Хөгжимт драмын уран бүтээлчид, морин хуурч, уртын дуучин хүүхдүүд оролцож ая дуугаа өргөх ажээ. Харин олон улсын наадамд мэргэжлийн 39 морин хуурч, сонирхогчдын уралдаанд 77 морин хуурч, морин хуур урлаачдын уралдаанд 52 хүн оролцохоор бүртгүүлсэн байна. Мөн АНУ, Канад, Япон, Солонгос, ОХУ-ын Буриад, БНХАУ-аас оролцогчид наадмыг зорин иржээ. “Дэлхийн морин хуурын холбоо” ТББ нь 2008 онд Японы Токио хотноо байгуулагдаж, тэр цагаас “Морин хуурын олон улсын наадам”-ыг Улаанбаатар хотноо тогтмол зохион байгуулж иржээ.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.