Олимпын медальтнууд Парисыг зорих жүдогийн тамирчидтай бэлтгэл хийлээ
Чихэнд чимэгтэй
2024-07-16
“Парис-2024” Олимпын наадамд өрсөлдөх жүдо бөхийн шигшээ тамирчид Баянгол ресортод бэлтгэлээ базааж буй. Тэд энэ сарын 14-ний өдөр Олимпын хүрэл медальт М.Уранцэцэг болон Г.Отгонцэцэг, Олимпын мөнгөн медальт Д.Сумьяа тэргүүтэй жүдогийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийлээ. Парисын Олимпыг манай улсаас 33 тамирчин зорихоос 10 нь жүдогийн тамирчин байна. Тодруулбал, Олон улсын жүдо бөхийн холбооноос жин тус бүрийн квотыг өнгөрөгч сард албан ёсоор баталгаажуулж зарласан юм. Тэгвэл эмэгтэйчүүдийн 48кг жинд Б.Баасанхүү, -52 кг жинд Л.Сосорбарам, -57 кг жинд Л.Энхрийлэн, -78 кг жинд О.Хүслэн, +78кг жинд А.Адьяасүрэн нар зодоглох бол эрэгтэйчүүдийн -60 кг жинд Э.Ариунболд, -66кг жинд Ё.Басхүү, -73 кг жинд Б.Эрдэнэбаяр, -100кг жинд Б.Гончигсүрэн, +100 кг жинд О.Цэцэнцэнгэл нар тус тус зодоглоно.
Гэрэл зургийг: MGL Sports суваг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.