images

Н.Цогзолмаа 20 насандаа олон улсын мастер цолны болзлыг биелүүллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-07-16


   Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Монголын шатарчин залуус олон улсын тэмцээнд амжилттай оролцсон талаар Монголын шатрын холбооноос мэдээллээ. Тодруулбал, Индонезийн Жакарта хотноо зохиогдсон Зүүн Азийн 20 хүртэлх насны залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Монголыг төлөөлөн М.Амилал, Г.Амартүвшин, Н.Цогзолмаа нар оролцжээ. Тэмцээний стандарт төрөлд эрэгтэйчүүдийн ангилалд М.Амилал, эмэгтэйчүүдийн ангилалд Н.Цогзолмаа нар түрүүлсэн, дэд байранд шалгарсан шатарчидтай ижил оноотой тэмцээнээ өндөрлүүлсэн боловч коэффицентийн дутуугаар гуравдугаар байранд шалгарч хүрэл медаль хүртсэн байна. Энэ амжилтаар Н.Цогзолмаа 20 насандаа WIM буюу олон улсын мастер цолны болзлыг биелүүлжээ. Мөн манай шатрын шигшээ багийн тамирчид Швейцар улсын Бил хотноо энэ сарын 13-26-ны хооронд зохиогдох “Biel open” олон улсын наадамд оролцохоор тус улсыг зориод байна.

Зураг дээр: Баруун гар талаас М.Амилал, Н.Цогзолмаа, Г.Амартүвшин.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.