Наадмаар 357 мянган тээврийн хэрэгсэл хотоос гарчээ
Чихэнд чимэгтэй
2024-07-16
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөн ихэсдэг. Тухайлбал, өнгөрсөн онд 840 гаруй мянган тээврийн хэрэгсэл орон нутгийг зорьсон бол энэ жил долдугаар сарын 9-13-ны өдрүүдэд 357916 тээврийн хэрэгсэл хотоос гарчээ. Энэ нь Улаанбаатар хотыг тойрсон төлбөр авах зургаан цэгээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн тоон үзүүлэлт юм. Зам тээврийн хөгжлийн яамнаас жолооч, тээвэрчдийг олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрөө ezam.mn, emongolia, ebarimt, gerege киоск ашиглан цахимаар төлөх боломжтойг мэдээлэв. Мөн энэ ондоо багтаагаад улсын хэмжээнд байгаа төлбөр авах 32 цэгийг бүрэн цахимжуулахаар төлөвлөсөн байна. Ингэснээр замын хөдөлгөөн ачаалалтай үед цаг хэмнэж, зорчих хөдөлгөөнийг түргэсгэх давуу талтай гэж албаныхан мэдээлж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.