images

Үндэсний их баяр наадам: Завханы тод манлай уяач Баянхонгорын цоллооч хүүд даага амлав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-07-13


   Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул, тод манлай уяач Д.Чулуунбат энэ жилийн Үндэсний их баяр наадмын хурдан морины шагнал гардуулах үеэр дааганы цолыг дуудаж, олны хайрыг татаад буй Т.Тэмүүлэн хүүд даага бэлэглэхээр болжээ. Уяач Д.Чулуунбат "Тодмагнай" хуудсаар дамжуулан хүүд даага өгөхөө амласан байна. Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул Т.Тэмүүлэн хүү өдгөө нийслэлийн 53 дугаар сургуулийн зургаадугаар ангид суралцаж буй бөгөөд хоёр жилийн өмнөөс морины цол дуудаж эхэлжээ. Сонирхуулахад, Т.Тэмүүлэн хүүгийнх гэр бүлээрээ урлагийн авьяастай хүмүүс байдаг аж. Хүүгийн өвөө Намжигдорж дуурийн дуучин бол түүний аав Н.Туулбаатар нь дуулдаг, ээж Ц.Амгалан нь хөгжим тоглодог, бүжиглэдэг ажээ. Мөн түүний ах "Cherry bomb" хамтлагийн бүжигчин Т.Төгөлдөр бол хоёр эгч Т.Баттулга, Т.Батцэцэг нь мөн л урлагийн авьяастай хүмүүс гэнэ.

   Харин уяач Д.Чулуунбат энэ жилийн төрийн наадамдаа зээрд азаргаа сойж, айргийн дөрөвт хурдлуулсан байна. Уг азарга өмнө нь Дүнжингаравын уралдаан, Очирваанийн хурдад түрүүлж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.